Том малын хорогдол сүүлийн 13 жилийн хамгийн өндөр дүнд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Том малын хорогдол сүүлийн 13 жилийн хамгийн өндөр дүнд хүрчээ

/2024.02.22/: Том малын зүй бус хорогдол 2010 онд 10.3 сая хүрч улсын хэмжээнд хамгийн их хохирол амссан.

2023 онд 4.9 саяд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн болж байна.

2024 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 453.9 мянган том мал хорогдож, өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4%) мянгаар өсжээ.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2024 оны нэгдүгээр сард Сүхбаатар аймагт 151.3 (33.3 хувь) мянга, Хэнтий аймагт 66.8 (14.7 хувь) мянга, Дорноговь аймагт 60.2 (13.3 хувь) мянга, Архангай аймагт 32.8 (7.2 хувь) мянга, Дорнодаймагт 20.5 (4.5 хувь) мянга, Хөвсгөл аймагт 19.0 (4.2 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 77.3 хувийг эзэлж байна.

Үүнээс гадна, мал тооллогын 2023 оны мэдээллээс харахад, малтай өрхийн тоо 247.8 мянга болж өмнөх оноос 0.5 мянгаар буурчээ. Малтай өрхүүдийн 14 хувь нь малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байна. Мөн малчин өрхүүдийн 50 хувь нь зээлтэй байна.

Эх сурвалж: ҮСХ

БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана
БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.