Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины удирдагчдыг солихоор шийджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины удирдагчдыг солихоор шийджээ

Ukrainian President Volodymyr Zelensky poses for a photo in November in Kharkiv, Ukraine.

/2024.02.06/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины удирдагчдыг, тэр дундаа армийн даргыг солихоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Ням гарагт Италийн RAI мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа Зеленский "шинэ эхлэл зайлшгүй шаардлагатай" гэж хэлээд "Ганц хүнд хамаарахгүй, харин улс орны удирдлагын чиг баримжаатай холбоотой ноцтой зүйл байгаа" гэж мэдэгджээ.

"Бид энэ талаар ярихдаа зөвхөн цэрэг гэх мэт ганц салбарт биш, хэд хэдэн төрийн удирдагчдыг солихыг хэлж байна" гэсэн байна.

Зеленский хэнийг солих талаар тодорхой хэлээгүй ч армийн командлагч Валерий Залужныйг солих нь ойлгомжтой байна. Учир нь ерөнхийлөгч Зеленский Залужный хоорондын үзэл бодлсын зөрүү олон сарын турш ширүүсч байсан ч өнгөрсөн оны сүүлчээр улам бүр нэмэгдсэн юм.

Саяхан хоёр удирдагч Украинд олон нийтийг дайчлах хүчин чармайлт хэрэгтэй эсэх талаар маргалдав. Армийн дарга хагас сая хүртэл цэрэг татах шаардлагатай гэж зөвлөсөн ч Зеленский үүнийг эсэргүүцсэн юм.

Эх сурвалж: CNN

Процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг ХНХ-ын сайдад хүлээлгэн өглөө
Процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг ХНХ-ын сайдад хүлээлгэн өглөө
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.