Процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг ХНХ-ын сайдад хүлээлгэн өглөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг ХНХ-ын сайдад хүлээлгэн өглөө

/2024.02.06/: Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад хүлээлгэн өглөө.

Процессын дахин инженерчлэлийг хийхдээ иргэний бодит хэрэгцээ шаардлага болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж байгаа нэгжүүдэд тулгарч буй асуудлуудыг судалж, учир шалтгааныг илрүүлэн тухай бүрд нийцсэн процессыг бий болгох зарчим баримталсан.

Засгийн газраас процессын дахин инженерчлэлийн санал, дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, үр дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болгож, цаашид процессын дахин инженерчлэлийн ажлыг салбартаа хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг маргаашаас эхлэн зөвхөн чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд олгоно
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг маргаашаас эхлэн зөвхөн чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд олгоно
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.