Шар усны үер болох магадлал өндөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар усны үер болох магадлал өндөр байна

Хур тунадас их орсонтой холбоотойгоор шар усны үер болох магадлал өндөр байна.

Өнгөрсөн зун сүүлийн 30 гаруй жил ороогүй их бороо орсноос үер болсон. Иймээс НОК-ын Үер, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл, ослын үед ажиллах Ажлын хэсгийг шуурхай хуралдуулахыг үүрэг болгож, Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг томиллоо.

Хотын дарга Ажлын хэсэгт шар усны үерээс урьдчилан сэргийлж, хор хохирлыг бууруулах эрсдэлийн төлөвлөгөө, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гарган танилцуулж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах үүрэг өгөв.

Толгойт, Яармагийн замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ
Толгойт, Яармагийн замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.