Кенийн нийслэлд хий ачиж явсан автомашин дэлбэрч 3 хүн амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кенийн нийслэлд хий ачиж явсан автомашин дэлбэрч 3 хүн амиа алджээ

People run for cover following a series of explosions in the Embakasi area of Nairobi on February 2, 2024.

/2024.02.02/: Кенийн нийслэл Найроби хотод хий дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдаж, 300 орчим хүн шархаджээ.

Эмбакаси дүүрэгт 23:30 цагийн орчимд хий тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрч, "асар том гал түймэр гарсан" гэж засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Дэлбэрэлтийн улмаас орон сууцнууд, машинууд эвдэрч сүйдсэн байна.

Эмбакаси хотын цагдаагийн дарга Уэсли Кимето дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын дунд хүүхэд байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж мэдэгдэв.

Кенийн Улаан загалмайн нийгэмлэг 271 хүнийг эмнэлэгт хүргэж, 27 хүнийг газар дээр нь эмчилсэн гэж байна.

Эх сурвалж: ВВС

Хоёр эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлжээ
Хоёр эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлжээ
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.