Ойн түймэртэй тэмцэх чадавхийг сайжруулахад НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойн түймэртэй тэмцэх чадавхийг сайжруулахад НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

/2024.02.02/: БНХАУ-ын олон Улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын “Даян дэлхийн хөгжил, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан”-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ Хөгжлийн Хөтөлбөр, ЗГХА Ойн газартай хамтран “Монгол улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх баримт бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска нар гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань,тус яамны Эдийн засаг, Худалдаа хариуцсан зөвлөх Сун Сюежүн, НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Орлогч суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 21 аймгийн засаг дарга нартай гэрээ байгууллаа
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 21 аймгийн засаг дарга нартай гэрээ байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.