Ub Start-Up day арга хэмжээнд оролцохыг урьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ub Start-Up day арга хэмжээнд оролцохыг урьж байна

UB START-UP DAY 2024.02.07 - YouTube

/2024.02.01/: "Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нээлттэй инновац ба хамтын бүтээл - Монгол 2023 (MICS 2023)" хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ хоёрдугаар сарын 6-ны өдөр болно.

Энэ хөтөлбөр нь Монгол, Япон хоёр орны олон талын оролцогчдын технологи, санаачилга, мэдлэг, туршлага, хөрөнгө, нөөц бололцоог нэгтгэн Монголд тулгарч буй нийгмийн асуудлуудыг шийдэх зорилготой юм. Тэгвэл MICS 2023 хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хоёрдугаар сарын 7-ны өдөр UB START-UP DAY арга хэмжээг мөн зохион байгуулах гэж байна. Арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулах юм.

Энэ өдөр MICS 2023 хөтөлбөрт оролцсон багууд тэдгээрийн өнгөрсөн 6 сарын хугацаанд хүрсэн үр дүн мөн ирээдүйд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, боломжуудтай танилцах юм. Уг арга хэмжээ PITCH COMPETITION хэлбэрээр зохион байгуулагдаж монгол дахь хөрөнгө оруулалтын сан болон туршлагатай ментор, бизнес эрхлэгчид Жайкатай хамтран шалгаруулалт явуулах юм.

UB START-UP DAY арга хэмжээгээр бид хил дамнасан инновац, хамтын ажиллагааны гарцыг бий болгох, бизнесийн сүлжээг өргөжүүлэх, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чиглэсэн үйл ажиллагааг явуулах болно.

Япон улсаас Gotanda Valley (Shinagawa) хурдасгуур хөтөлбөр, Shibuya Start-up Support болон дэлхийн шилдэг Plug and Play JAPAN -ийн төлөөллүүд оролцон өөрсдийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна старт ап хурдасгуур болон санхүүжилт хөрөнгө оруулалтын талаар ярилцах болно.

Бүртгүүлэх холбоос https://forms.gle/ATH59sePMFunfunx5

Л.Оюун-Эрдэнэ: Энэ форумын гол зорилго бол бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм
Л.Оюун-Эрдэнэ: Энэ форумын гол зорилго бол бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.