Орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол гарч 4 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол гарч 4 хүн амиа алджээ

/2024.01.31/: Баянхонгор аймаг, Өлзийт сум Байн-Ам багийн “Байн хөндий” гэдэг газар 2 суудлын автомашин мөргөлдөж 4 хүн амиа алдсан, 2 хүн (1 нь хүүхэд) эсэн мэнд гарсан тухай дуудлага өчигдөр өдрийн 18:45 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, Пробокс” загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явсан байна.

Мөн автомашинд зорчиж явсан иргэн А/47 настай, эрэгтэй/, иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ амиа алдсан байсныг 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

ШУУД: Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар боллоо
ШУУД: Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.