Олимпын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ

/2024.01.29/: Монгол Улсын баг тамирчид олимпын наадамд анх оролцсон түүхэн өдрөөс хойш яг 60 жил өнгөрчээ.

Энэхүү түүхэн өдөр болон Орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан олимпын анхдагч, ахмад тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

1964 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол улсаас цаначин, тэшүүрчин, дасгалжуулагч нийлсэн 21 тамирчин Иннсбрукийн өвлийн есдүгээр олимпын наадмыг зорин очсон байдаг. Тэдний төлөөлөл, өдгөө амьд сэрүүн, энх тунх амьдарч буй ахмад тамирчин Д.Пүрэвлоов, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Л.Боль нартай уулзав.

May be an image of 6 people and text

Олимпын анхдагч нар маань эдүгээгээс 60 жилийн өмнөх тэр өдрүүдийнхээ дурсамжийг хуваалцсан. Манай улсын тэшүүрчид Казахстанд, цаначид Польшид бэлтгэл хийж байсан тухай ахмад тамирчин Л.Боль дурсан ярив.

“Тэшүүрийн Цэндмаа төрийнхөө далбааг бариад олимпын талбайд орж ирэхэд “Чингисийн Монгол” хэмээн “Ура” хашгираад манай баг тамирчдыг их сайхан хүлээж авч байсан нь одоо ч бидний сэтгэлд тод үлджээ” хэмээн ахмадууд маань хуучилж байлаа.

Эх сурвалж: БТСУХ

Японы хөөргөсөн SLIM аппарат саран дээр “хошуугаараа” газарджээ
Японы хөөргөсөн SLIM аппарат саран дээр “хошуугаараа” газарджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.