Японы хөөргөсөн SLIM аппарат саран дээр “хошуугаараа” газарджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы хөөргөсөн SLIM аппарат саран дээр “хошуугаараа” газарджээ

Japan's Probe, SLIM, Lands on the Moon for First Time in Comeback Attempt -  Bloomberg

Өнгөрсөн оны есдүгээр сард хөөргөсөн Японы Агаар сансрын судалгааны агентлаг (JAXA)-н сарыг судлах SLIM төхөөрөмж 12-р сарын 25-нд сарны тойрог замд амжилттай орж, улмаар нэгдүгээр сарын 19-нд саран дээр газардсанаар Япон улс саран дээр судалгааны хөлөг амжилттай буулгасан 5 дахь улс болсон юм.

SLIM буюу Smart Lander for Investigating Moon төхөөрөмж нь анх газардахаар тооцоолсон цэгээсээ 55 метрийн зайтай газардсан нь өнөөгийн нөхцөлд маш өндөр нарийвчлалтай газардсанд тооцогдож байгаа билээ.

Гэвч уг төхөөрөмж саран дээр бууснаасаа 2 цаг орчмын дараа эрчим хүч нь тасалдсан мэдээ гарч байсан бол өнгөрсөн 7 хоногт цацагдсан мэдээллээр JAXA-н эрдэмтэд SLIM төхөөрөмж саран дээр дугуйгаараа биш хошуугаараа газардсан байгааг олж мэджээ.

Сарны гадаргуу руу 50 метр орчим ойртох үед төхөөрөмжийн гол хөдөлгүүрт асуудал гарснаас болоод газардалтын чиглэл болон өнцөг өөрчлөгдсөн нь ийнхүү SLIM ном ёсоороо газардаж чадаагүйд нөлөөлсөн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа ажээ. Гэхдээ илүү ноцтой асуудал нь төхөөрөмжийн нарны цэнэг хураагуур хавтангууд буруу зүг рүү харснаас болоод нарны гэрэл тусч, цэнэг хурааж чадахгүй байгаа явдал юм.

Successful moon landing prepares Japan for the future - The Japan Times

Хэдийгээр гол хөдөлгүүр доголдсон ч автомат жолоодлогын систем нь төхөөрөмжийг зөв чиглүүлж, 1,4 метр секунд хурдаар буулгасан нь төлөвлөснөөс бага хурд ажээ. Гэсэн ч буултын өнцөг, чиглэл нэгэнт өөрчлөгдсөнөөр төхөөрөмж хошуу талаараа унасан байх гэж үзэж байна.

SLIM төхөөрөмж дээр өөрөө явагч хоёр робот байсан нь газардсаны дараа амжилттай салж, ажиллаж эхэлсэн ба The Lunar Excursion Vehicle 2 нэртэй бүрэн автомат жолоодлоготой судалгааны робот нь буруу газардсан SLIM төхөөрөмжийн зургийг авч дэлхий рүү илгээжээ.

JAXA-гаас мэдэгдсэнээр эрдэмтэд гол хөдөлгүүр яагаад доголдсон шалтгааныг судалж байгаа ба ямар нэгэн ахиц гарах буюу шинэ мэдээлэл нотлогдвол олон нийтэд мэдээлнэ гэсэн байна. Мөн нарны тусгалын өнцөг өөрчлөгдөж, нарны цэнэг хураагуур хавтан эрчим хүч үүсгэх үед SLIM төхөөрөмжийн эрчим хүч сэргэх эсэхийг анхааралтай ажиглах болно гэсэн байна.

Эх сурвалж: techcrunch

ТАНИЛЦ: Хоёрдугаар сард болох барилдааны хуваарь
ТАНИЛЦ: Хоёрдугаар сард болох барилдааны хуваарь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.