Галын урьдчилсан дүгнэлтээр газ ачиж явсан машин зай тооцоололгүй эргэснээр жижиг автомашинтай мөргөлдсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галын урьдчилсан дүгнэлтээр газ ачиж явсан машин зай тооцоололгүй эргэснээр жижиг автомашинтай мөргөлдсөн

/2024.01.24/: Урьд шөнө гарсан галын талаар Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр урьд шөнийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний гал дэгдэж байна гэх дуудлагыг уртд шөнийн 01 цаг 06 минутад хүлээн авсан.

Галыг унтраах, шуурхай арга хэмжээ авахаар Онцгой байдлын болон бусад холбогдох байгууллагын 600 алба хаагч тухайн ослын газарт ажиллалаа.

Тухайн галын ойролцоо буюу Эдү аппартментад байрлаж байсан 30 иргэнийг БЗД-ийн 13-р хороонд байрлалтай Купер зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн.

ХНХЯ-аас тухайн иргэдийн амжиргааг дэмжих, буцалтгүй тусламж дэмжлэг өгч ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар тухайн түймэрт 3 хүн амиа алдсан. Мөн Түлэнхийн төвд 10, цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, ЭХЭМҮТ-д 3 хүүхэд хүргэгдсэн.

Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээврлэж явсан автомашин тойрог дээр эргэх явцдаа автомашин хоорондын зайг анзааралгүй давхар хий эргэлт хийж суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкост шаталт үүсч дэлбэрэлт үүссэн байна.

Энэ дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын байгууллагын БЗД дэх 63-р ангийн 3 алба хаагч шидэгдсэн ёмкост өртөж амиа алдлаа.Алба хаагчдийнхаа ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ШУУД: Урьд шөнө гарсан галын талаар Онцгой байдлын газраас мэдээлэл хийж байна
ШУУД: Урьд шөнө гарсан галын талаар Онцгой байдлын газраас мэдээлэл хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.