Вьетнам улс руу зорчих иргэдийн анхааралд
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вьетнам улс руу зорчих иргэдийн анхааралд

/2023.12.26/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг байгуулсан.

Тус хэлэлцээр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа тул Вьетнам Улс руу зорчих иргэд та бүхэн зохих ангиллын визийг авч аялахыг зөвлөж байна.

Вьетнам Улс руу 30 хоногоос доош хугацаагаар зорчихоор төлөвлөж байгаа иргэд цахим виз, 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол ЭСЯ-нд нь хандан виз авна.

Виз хэрхэн мэдүүлж, авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://www.vietnamimmigration.com/mongolian/embassy-of-vietnam-in-mongolia-mn/

Харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болох тодорхой хугацааг тухайн үед нь мэдэгдэх болно.

Эх сурвалж: ГХЯ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Лхагвадоржийн Энхбилэг сонгогдлоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Лхагвадоржийн Энхбилэг сонгогдлоо
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.