/2023.12.26/: Газын эзлэгдсэн Баруун эрэгт Зул сарын баяраар Израилчууд Женин дүрвэгсдийн хуаранд халджээ.
Даваа гарагийн өглөө дайралтын үеэр олон арван хүнийг баривчилж, 17 настай хүүгийн хүзүүнд буудсан байна. Дайралтад өртсөн хотуудын дунд түүхэн дурсгалт Бетлехем байжээ.
Женин дүрвэгсдийн хуарангаас Аль Жазирагийн Имран Хан хэлэхдээ, "Израилын арми палестинчуудыг баривчлахаар хайж 10 байшинд нэгжлэг хийсэн" гэжээ.
Женин дүрвэгсдийн хуаран нь эзлэгдсэн Баруун эрэг дэх хамгийн их дайралтад өртсөн хуаран болж байна. Израилын цэргүүд хуаран дахь эсэргүүцлийн болон үндсэрхэг үзлийн аливаа бэлгэдлийг устгаж палестинчуудыг олноор нь баривчилж байгаа аж.
Израилын цэргийн үйл ажиллагаанаас гадна Израилын оршин суугчдын дайралт мөн нэмэгдэж байна.
700,000 Израилын оршин суугчид Баруун эрэг болон Зүүн Иерусалимыг хамарсан зөвхөн еврейчүүд оршин суудаг суурин газруудад амьдардаг бөгөөд тэдний байшин барилгын ихэнх нь Палестинчуудын хувийн газар нутаг дээр баригдсан байдаг аж.
Сүүлийн гурван сарын хугацаанд эрс нэмэгдэж байгаа халдлагад буудах, хутгалах, чулуу шидэх, зодох зэрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс гадна гэр, машин, газар тариалангийн талбайд ч ноцтой хохирол учруулсан байна.
Эх сурвалж: Aljazeera