АГААР: Зарим аймгийн төвүүд Улаанбаатар хотоос ч их агаарын бохирдолтой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АГААР: Зарим аймгийн төвүүд Улаанбаатар хотоос ч их агаарын бохирдолтой байна

/2023.12.25/: Дэлхийн хотуудын агаарын бохирдлыг заадаг waki.info гэх мэдээллийн сайт байдаг.

Энэ сайтад зааснаар одоо Улаанбаатарын агаар нилэнхүйдээ маш их бохирдолтой байгааг доорх зурагнаас харж болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бохирдлын хүлцэх дээд хэмжээ нь 30 байдаг хэдий ч яг одоо Улаанбаатар хотын зарим хэсэг дахь РМ2.5 том ширхэгт тоосонцрын хэмжээ 368 орчим байгаа юм.

Агаарын чанарын үзүүлэлт хамгийн муу байгаа байршил нь АНУ-ын ЭСЯ болон Баянхошуу орчим бөгөөд тухайн байршилд АЧИ 358-368 хэмээн зааж байна.

Агаар бохирдуулагч бодисууд дотор хүний эрүүл мэндэд хамгийн их хортой РМ2,5 буюу нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлт өндөр байна.

Харамсалтай нь энэхүү тоосонцрын хэмжээ зөвхөн Улаанбаатар хотод бус аймгийн төвүүдэд нийслэлээс ч их бохирдолтой байгааг доорх зургаас харж болхоор байна.

РМ2,5 ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Агаар ийм хэмжээний бохирдолтой байхад хүүхэд, хөгшид, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрх судасны өвчтэй хүмүүс онцгой анхааралтай байх хэрэгтэй.

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.

Кремлийн шүүмжлэгч Алексей Навальный амьд сэрүүн байна
Кремлийн шүүмжлэгч Алексей Навальный амьд сэрүүн байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.