Кремлийн шүүмжлэгч Алексей Навальный амьд сэрүүн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кремлийн шүүмжлэгч Алексей Навальный амьд сэрүүн байна

Alexei Navalny

/2023.12.26/: Кремлийн шүүмжлэгч Алексей Навальный амьд сэрүүн байгаа бөгөөд Сибирийн хорих ангид хоригдож байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Тэрээр өчигдөр Алексей Навальныйгийн байгаа байршлыг олж чадсан тухайгаа хэлээд түүнийг одоо Оросын хойд хэсэгт байгаа гэв.

12 дугаар сарын 6-ны өдөр хоригдож байсан шоронгоос нь түүнийг шилжүүлснээс хойш түүний багийнхан түүнтэй ямар ч холбоо тогтоож чадаагүй байсан юм.

Владимир Путины гол өрсөлдөгчдийн нэг гэгддэг ноён Навальный 2021 оноос хойш Кремлийг шүүмжилснийхээ төлөө шоронд хоригдож байгаа.

Тэрээр өмнө нь Москвагаас зүүн тийш 235 км зайд орших Мелехово хотод хоригдож байсан бол одоо Оросын хойд хэсэгт орших Ямало-Ненецкийн автономит дүүргийн Харп дахь IK-3 хорих ангид шилжүүлсэн байгаа аж.

Vladimir Putin critic Alexei Navalny found in one of Russia's toughest  prisons after no contact for nearly three weeks | World News | Sky News

Ноён Навальный олдсон тухай мэдээллийг АНУ-ын зүгээс сайшааж байгаа ч түүний хоригдож буй нөхцөл байдалд "маш их санаа зовж" байгаагаа мэдэгдэв.

"Алтан гадас чоно" хочтой шинэ шорон нь Оросын хамгийн хатуу шоронгийн нэгд тооцогддог. Тэнд хоригдож байгаа хүмүүсийн дийлэнх нь онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байдаг.

"Энэ колони маш алслагдсан, ороход маш хэцүү, хуульчдын хувьд тийшээ очих, Алексейтэй уулзах нь бараг боломжгүй байх юм.

Эх сурвалж: ВВС

БНХАУ-ын зарим хэсэгт -47,8 хэм хүрч хүйтэрчээ
БНХАУ-ын зарим хэсэгт -47,8 хэм хүрч хүйтэрчээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.