“Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь” номын нээлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь” номын нээлт боллоо

/2023.12.26/: 2024 онд Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой тохионо.

Энэхүү түүхэн ойг угтаж Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Батбаяр нар “Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь” ном бүтээжээ. Шинэ номын нээлт өчигдөр Монгол Улсын Их Хурлын Номын санд боллоо.

“Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь” бүтээл 1924 онд батлагдсан Анхдугаар Үндсэн хуулийг түүх-эрх зүйн талаас нь судлан шинжилж, агуулга, үзэл баримтлал, агуулга, ач холбогдлыг нэгтгэн дүгнэснээрээ онцлог юм.

Уг бүтээл Ардын хувьсгал ялж, ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг тогтоосон 1921 оноос Улсын анхдугаар их хурлыг хуралдуулж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсан 1924 оныг хүртэлх түүхэн цаг үеийг хамарчээ.

Ингэхдээ шинэ хууль цааз тогтоох үйл ажиллагаа, тухайлбал “Тангаргийн гэрээ”, “Нутгийн захиргааны дүрэм” зэрэг Үндсэн хуульчилсан баримт бичгүүдийн агуулга, үзэл баримтлал, Улсын түр цагийн хурал буюу анхны парламентын үүсэл, Үндсэн хуулийн төсөл боловсруулах оролдлого, төслүүд, Улсын Анхдугаар их хурал, Үндсэн хуулийн төслийг боловсруулан батлахад Зөвлөлт Орос Улс, Коминтерний үзүүлсэн нөлөө, шахалт дарамт, Бүгд найрамдах засгийг сонгосон шалтгаан зэрэг түүхэн, сонирхолтой үйл явцыг судлан дүгнэсэн байна.

Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулийг Зөвлөлт Орос Улс, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс, Тува, Туркестан зэрэг улсын Үндсэн хуультай харьцуулан судалж, Анхдугаар Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол, онцлогийн талаарх гадаадын судлаачдын судалгаа, түүнд дэвшүүлсэн байр суурь, үзэл бодлыг нэгтгэн толилуулжээ.

Мөн 1889 онд батлагдсан Японы Үндсэн хууль болон Английн Үндсэн хуулийн шинжтэй актуудыг тухайн үеийн орчуулгаар нь кирилл үсэгт, 1926 оны Тувагийн Үндсэн хуулийг монгол бичгээр анх удаа буулган, судалгааны эргэлтэд оруулсан нь сонирхолтой юм.

Эх сурвалж: УИХ

“Улаанбаатарын мөнгөн үдэш“ арга хэмжээ өдөр бүр Сүхбаатарын талбайд болно
“Улаанбаатарын мөнгөн үдэш“ арга хэмжээ өдөр бүр Сүхбаатарын талбайд болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.