“Ноос ирээдүй” ХХК орон нутгийн хэрэгцээгээ бүрэн хангажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ноос ирээдүй” ХХК орон нутгийн хэрэгцээгээ бүрэн хангажээ

/2023.12.18/: Хонь, тэмээний ноосоор ноолуур гаргаж, Өвөрхангай аймгийн хэрэгцээг бүрэн ханнаж буй “Ноос ирээдүй” ХХК-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ажиллалаа.

Ноосыг үлдэгдэлгүй ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тус байгууллага ноосны хялгасыг ялгаж үнэргүй, цагаан эсгий үйлдвэрлэдгээрээ орон нутгийн брэнд болоод байгаа аж.

Уулзалтаар “Ноос ирээдүй” ХХК жилийн 4 улиралд зогсолтгүй ажиллаж, борлуулалт сайн байгаагаа онцолсон юм.

Мөн ноосны үйлдвэрлэл эрхлэгчид сайд Х.Болорчулуунд ноос, ноолуурын техникийн зохицуулалт орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг болж байгаа ч үйлдвэрлэлийн бүх шатанд урамшуулал олговол томоохон дэмжлэг болно гэдгийг дурдлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Аргентинд хүчтэй салхины улмаас 13 хүн амиа алджээ
Аргентинд хүчтэй салхины улмаас 13 хүн амиа алджээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.