/2023.12.Аргентины баруун өмнөд хэсэгт орших Бахиа Бланка боомт хотод хүчтэй шуурга болсны улмаас 13 хүн амиа алдаж, олон хүн шархадсан гэж хотын дарга Федерико Сусбиэллес болон орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр өнгөрсөн бямба гарагт тус хотод салхины хурд 140 км/цаг хүрч, орон нутгийн цагаар ням гарагийн 3:30 цагийн байдлаар 300 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Хотын зөвлөл бямба гарагийн орой олон нийтийн сүлжээгээр шуурганы улмаас үүссэн нөхцөл байдлыг "гамшиг" гэж мэдэгдэж, олон хүн бэртэж гэмтсэний зарим нь "хүнд" гэмтсэн гэж мэдээлэв.
Хотын дарга Сусбиэлс өнгөрсөн ням гарагт "X" буюу хуучнаар Твиттер хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ гурван өдрийн гашуудал зарлаж байгаагаа мэдэгджээ.
Тэрээр иргэдэд гэртээ байж аюулгүй байдлаа хангахын чухлыг сануулж, "Бид цахилгааны аюулд өртөж, мод, барилга байгууламж унах эрсдэлтэй, онцгой байдал хэвээр байна" гэж нэмж хэлжээ.
Орон нутгийн цагаар үд дундын үед X сайтад нийтэлсэн шинэ мэдээнд хотын зөвлөл Хямралын хороо хуралдаж дараагийн алхмуудаа төлөвлөсөн байна.
Ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хотын онцгой байдлын багуудад мод унасан, цахилгааны шугам, болон бусад эвдрэл гэмтлийн тухай 103,544 дуудлага ирсэн байна.
Эх сурвалж: CNN