
/2023.12.18/: Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтаж Нийслэлийн ИТХ-ын ивээл дор “Шатар сонирхогчдын 2023 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ий хагас шигшээ шатыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй буюу нийт 18 шатар сонирхогч шалгарсан юм. Шалгарсан шатарчид болон бусад амжилттай оролцсон сонирхогчдод Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар шагнал гардуулж, амжилт хүслээ.
 
	