/2023.12.15/: Сураггүй алга болоод зургаан жил болсон Британи хүүг Францын баруун өмнөд нутгийн бүсээс лхагва гарагийн өглөө олжээ.
Алекс Батти хүү 11 настайдаа 2017 онд ээж болон өвөөгийнхөө хамт Испанид амарч байгаад алга болжээ.
Баттиг Францын Тулуз хотын ойролцоох Haute-Garonne гэх газраас олсон гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Түүнтэй таарсан өсвөр насны охин түүнийг таньсанаар цагдаагийн байгууллагад ханджээ.
Түүний эмээ, хууль ёсны асран хамгаалагч Сюзан Каруана Их Британийн The Sun сонинд Алекстай ярилцсан тухайгаа ярьжээ.
"Би маш их баяртай байна. Би түүнтэй ярилцсан, тэр сайн байгаа" гэж хэлээд "Одоо тэр Францын эрх баригчидтай хамт байгаа. Би түүнийг олдсон гэхэд үнэхээр цочирдсон" гэжээ.
Их Британийн Манчестер хотын цагдаагийн газар пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ "2017 онд сураггүй алга болсон Алекс Баттиг Францад олж харсан байж болзошгүй талаар бидэнд мэдэгдсэн. Английн Олдхэм хотын офицерууд мэдээлэл үнэн зөв эсэхийг тогтоохын тулд Францын эрх баригчидтай холбогдож байна" гэжээ.
Их Манчестер хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Энэ бол нарийн төвөгтэй бөгөөд урт хугацааны мөрдөн байцаалтын ажиллагаа байх болно. Бид нэмэлт мөрдөн байцаалт явуулахын зэрэгцээ зохих хамгаалалтын арга хэмжээг авах шаардлагатай байна" гэв.
Эх сурвалж: CNN