Б.Оргил, Г.Сарнай нар холимог тулааны Ази тивээс анхны медалийг хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Оргил, Г.Сарнай нар холимог тулааны Ази тивээс анхны медалийг хүртлээ

/2023.12.12/: Бахрейн улсад болсон холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртжээ.

Тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид боллоо.

Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургадугаар байрт жагслаа.

Эх сурвалж: БТСУХ

Германтай авто тээврийн болон агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
Германтай авто тээврийн болон агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
 
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.