Германтай авто тээврийн болон агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германтай авто тээврийн болон агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

/2023.12.12/: ХБНГУ-аас Монгол Улсад суух Элчин сайд ноён Хэльмут Кулитцтай ЗТХ-ийн сайд С.Бямбацогт уулзлаа.

Ирэх онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Герман улс нь тээвэр логистикийн салбарын хөгжлөөр дэлхийд дээгүүрт ордог.

Тиймээс авто замаар зорчигч, ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны нэгдүгээр сард багтаан байгуулахаар тохирлоо.

Үүний үр дүнд өнөөдөр ердөө 200 сая ам.доллар байгаа хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж.

Уулзалтын үеэр ЗТХ-ийн сайд "Open Sky" агаарын харилцааны хэлэлцээр байгуулах санал тавилаа.

Өнөөдөр манай улс БНСУ-руу долоо хоногт 80, Бээжин рүү 42, Турк руу 34 гэх мэт давтамжтай нислэг үйлдэж байгаа бол Европ руу ганцхан Франкфурт хот руу долоо хоногт тавхан удаа нисэж байгаа юм.

Тиймээс Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, ХБНГУ-ын Франкфурт, Берлин, Мюнхэн гэсэн гурван хот руу ямар нэгэн хязгаарлалтгүй, олон давтамжтай нислэг үйлдэхийг чухалчилж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Шилдэг 9 төсөлд тус бүрт нь 20 сая төгрөгийн санхүүжилт олгожээ
Шилдэг 9 төсөлд тус бүрт нь 20 сая төгрөгийн санхүүжилт олгожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.