Шилдэг 9 төсөлд тус бүрт нь 20 сая төгрөгийн санхүүжилт олгожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг 9 төсөлд тус бүрт нь 20 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

/2023.12.12/: Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улс, бүс, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинэлэг, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих "Mon-X" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа.

Энэ оны шилдэг төсөл шалгаруулах MON-X инновацийн хөтөлбөрийн “ДЕМО ДЭЙ” арга хэмжээ 12 дугаар сарын 07-ний өдөр амжилттай болж өнгөрөв.

Хөтөлбөр дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд 171 төслийн санал ирсэн юм.

Эдгээр төслүүдээс шилдэг 9 төслийг шалгаруулсан бөгөөд тус бүрд нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт 20 сая төгрөгийг олголоо.

ШИЛДЭГ ТӨСЛӨӨР:

Нийслэл

  • Эрүүл мэндийн төлбөрийн шийдэл
  • Хаягдал хуванцраар 3D хэвлэлийн утас гаргах төсөл

Зүүн бүс

  • Боловсрол олгох хүүхдийн контент

Баруун бүс

  • Үхрийн уушгины хүнсний нэмэлт

Төвийн бүс

  • Шинэ түлш

Хангайн бүс

  • Шингэн бордоо

Говийн бүс

  • Цахим сантехник

Бүс харгалзахгүй

  • Махан дахь антибиотикийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын технологи,
  • Автомат зогсоолын шийдэл төслүүд тус тус шалгарчээ.
Өнөөдөр үүлэрхэг, 15-17 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр үүлэрхэг, 15-17 хэмийн хүйтэн байна
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.