НИТХ-ын төлөөлөгч Б.Наранбаяр: Орон нутгийн хөгжлийн сан бол шууд ардчиллын нэг хэлбэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын төлөөлөгч Б.Наранбаяр: Орон нутгийн хөгжлийн сан бол шууд ардчиллын нэг хэлбэр

Нууц” –аа Үндэсний аюулгүй байдал руу “зүс хувиргав” уу

/2023.12.12/ Улаанбаатар хотынхон 2024 оны төсвийн төслөө өнгөрөгч долоо хоногт баталлаа.

Энэ үеэр НИТХ-ын ХҮН намын төлөөлөгч Б.Наранбаяраас ОНХС-ийн талаар тодрууллаа. Тэрбээр:

-Орон нутгийн хөгжлийн сан бол Монгол Улс уул уурхайгаас орж ирж байгаа орлогоо тусгай итгэлцүүрээр бодож хороо дүүрэг сумдад хуваарилдаг тогтолцоо.

Өнгөрсөн жилээс эхлэн дүүргүүд рүү илүү төсөв хуваарилдаг болсон. Орон нутгийн хөгжлийн сан бол шууд ардчиллын нэг чухал хэлбэр. Иргэд онлайнаар эсвэл хороон дээрээ өөрийн биеэр очиж саналаа өгсний дараа, иргэдийн хүсэлтийг жагсааж үзээд эрэмбэлж, тендэр зарлан түүнийгээ хэрэгжүүлдэг.

Хороон дээр саналаа өгөхөөр очиход хэсгийн ахлагч нь хүмүүст "Гэрэлтүүлэг гээд бөглөчих" гээд зөвлөж байх жишээтэй. ОНХС-ийн талаарх иргэдийн мэдээлэл, санал өгөлт хангалтгүй байдаг. Тэр бүр завгүй мэдээлэлгүй байна. Иргэдээс сонгогдсон төлөөлөл нь харин маш идэвхтэй байна. Манай тойрог дээр гэхэд замын ажлууд хүүхдийн тоглоом, спортын талбайн тохижилтууд явган хүний гүүр зэргийг шийдэж байсан. Харин хяналт тавих үүрэг нь иргэдэд байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хүрч ажиллах ёстой. Харин ажлын явцад "10 хувийнх" гэгддэг хүмүүс байдаг гэж сонсож байсан. Захиалагчийн хяналт чухал гэдгийг хэлмээр байна гэв.

ОНХС-нд Улаанбаатар хотод 47 тэрбум төгрөг хуваарилав
ОНХС-нд Улаанбаатар хотод 47 тэрбум төгрөг хуваарилав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.