Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр

/2023.11.29/: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж, 2395 журам бүртгэлтэй байна. 2018 онд манай улс 906 журамтай байсан бол сүүлийн хэдэн жилийн дотор 2500 болтлоо эрс нэмэгджээ. Энэ журмуудаар дамжуулж, албан тушаалтан сайд, дарга нар өөртөө эрх мэдэл хураах, авлигажих үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн. Тиймээс Засгийн газар болон яамдуудаас батлах журмын дээд хязгаарыг 500 байх шийдвэр гарч байна.

БЭТ томилогдсон нэг жилийн хугацаанд дараах үр дүн гарсан гэж үзэж байна.

-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.

-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.

-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлсэн.

-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулсан.

-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн.

-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгосон.

#Засгийн Газар

“ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
“ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.