/2023.11.29/: ОХУ-аас дамжин Скандинавын улс руу орогнол хүсэгчдийн урсгалыг зогсоохын тулд Финлянд улс Оростой хиллэдэг хилээ ойрын хоёр долоо хоногийн хугацаанд хаахаар шийдвэрлэжээ.
Финлянд улс өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас ирсэн жуулчдад зориулан нэг боомтыг нээлттэй орхисон ч одоо энэ боомтыг ч мөн хаахаар шийдвэрлэснээ өчигдөр мэдэгдэв.
Энэ сард Кени, Марокко, Пакистан, Сомали, Сири, Йемен зэрэг улсаас орогнол хүссэн 900 орчим хүн Оросоос Финлянд руу нэвтэрсэн байна.
Ерөнхий сайд Петтери Орпо хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол Оросын талаас хийж буй ажиллагаа бөгөөд бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ.
Даваа гарагт тэрээр Оросын эрх баригчид орогнол хүссэн хүмүүст тусалж байгаа талаар тагнуулын мэдээлэлтэй байгаа бөгөөд Финляндын хилийг хаасан ч Финлянд руу нэвтрэхийг хүсч буй олон хүн Орост байгаа гэж тэрээр мэдэгдэв.
Хилийн боомт 12 дугаар сарын 13-ныг хүртэл хаагдах бөгөөд өнөөдөр сүүлийн ажиллах өдөр нь аж.
Энэ хугацаанд Орос, Финляндын хоорондох төмөр замын гарц нээлттэй хэвээр байх боловч зөвхөн ачаа тээвэрлэх боломжтой.
Эх сурвалж: Aljazeera