Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хүний тоо өмнөх жилээс 20 хувиар ӨСЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хүний тоо өмнөх жилээс 20 хувиар ӨСЧЭЭ

- Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян -

/2023.11.27/ Монгол Улс дахь НҮБ-аас жендэрт суурилсан 16 хоногийн хүчирхийллийн аяны хүрээнд гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Монгол Улс дахь НҮБ-аас гаргаж буй мэдэгдэл

Өнөөдөр дэлхий дахинд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэлж байна.
Энэхүү аяныг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгахад хүн бүр нэгдэж
байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хүний
эрхийн ноцтой зөрчил байсаар байна.

Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түүний суурь шалтгаан болох жендэрийн тогтсон хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг өөрчлөх дэлхийн энэхүү хүчин чармайлтад идэвхтэй оролцдогийг тэмдэглэхэд таатай байна.

Охид, эмэгтэйчүүд орон гэр, сургууль, ажлын байрандаа, мөн олон нийтийн газар, цахим орчинд
хүчирхийлэл, дарамтад өртөж байгаа нь тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж
байна.

Хүчирхийллийн бодит байдал зүрх шимшрүүлэм!

Монгол хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа дотнын хамтрагчийн үйлдсэн хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байсан байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн 2017 оны судалгаагаар эмэгтэйчүүдийн 10.7 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан ба ихэвчлэн гэр бүлийн гишүүд нь хүчирхийлэгчид байгаа нь сэтгэл түгшээх асуудал юм.

Мөн 2023 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн нь харамсалтай.

Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд гүйцэтгэж буй ажил үүрэг, хариуцлага, соёл уламжлалаасаа
шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй их өртөж байна.

Эдгээр тэгш бус байдал нь эмэгтэйчүүдийг эдийн засаг, нийгмийн эмзэг байдалд оруулахаас гадна
жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөхөд хүргэж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан нь жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрийн
талаарх зөрүүтэй ойлголт, тэгш бус байдал, нийгмийн хортой хэм хэмжээтэй нягт холбоотой.

Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад 2.6 дахин их цагийг цалин хөлсгүй гэрийн орны асран
халамжлах ажилд зарцуулж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоо нь хангалтгүй хэвээр байна.

Монгол Улсад хүн амын дийлэнх нь олон нийтийн сүлжээг өргөнөөр ашигладаг тул цахим орчинд
үйлдэгдэж буй хүчирхийллийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал, насанд хүрээгүй
хүмүүсийн 33 хувь нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой контентыг үзсэн бол
эмэгтэйчүүдийн 10 хувь нь цахим орчинд бэлгийн дарамтад өртөж байжээ.

Эмэгтэйчүүдийн эрх, нэр төр, тэгш байдлыг хамгаалж, хойч үедээ тогтвортой, шударга, эв
найрамдалтай нийгэмд хүрэх замыг бий болгохын тулд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан
зогсооё.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16
хоногийн аяныг тохиолдуулан төр, хувийн хэвшил, хөгжлийн түнш, донор, банк, санхүү, иргэний
нийгмийн байгууллага, хувь хүмүүст хандан хамтын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, тогтвортой
хөгжлийн 5 дугаар зорилгын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эсрэг
хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ХҮНДЛЭЛ санаачлагад нэгдэн, хөрөнгө оруулахыг уриалж
байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь охид, эмэгтэйчүүдийн эрхийг олон нийтийн газар, орон гэр,
ажлын байранд ямар ч үед хүндэтгэн хамгаалдаг нийгмийг цогцлоохын төлөө тууштай ажиллахаа
дахин илэрхийлж байна.

Ванга “2024 онд Путин бусдын гарт үрэгдэж, байгалийн гамшиг болно“ гэж зөгнөжээ
Ванга “2024 онд Путин бусдын гарт үрэгдэж, байгалийн гамшиг болно“ гэж зөгнөжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.