Ванга “2024 онд Путин бусдын гарт үрэгдэж, байгалийн гамшиг болно“ гэж зөгнөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ванга “2024 онд Путин бусдын гарт үрэгдэж, байгалийн гамшиг болно“ гэж зөгнөжээ

/2024.11.26/ Хараагүй зөнч Ванга АНУ-д болсон есдүгээр сарын 11-ний халдлагыг зөгнөн хэлж байсан билээ. Түүний зөгнөл 85 хувьтай таардаг хэмээн үздэг тул аливаа үйл явдлыг хэрхэн зөгнөснийг дэлхий даяараа сонирхдог.

Тухайлбал, Диана гүнжийн үхлийг, ЗХУ-ын задралыг, Чернобылийн сүйрлийг хэлж байв. Ванга 1996 онд 84 насандаа таалал төгсчээ. Гэвч түүний өнгөрөхөөсөө өмнө хэлсэн олон зөгнөлүүд байдаг гэнэ.

Тэгвэл 2024 оныг Вангагийн зөгнөлд дурьдсан байдаг аж. Түүний зөгнөлд ирэх 2024 он хэрхэн буусан бэ.

1.ПУТИН АМЬ ҮРЭГДЭНЭ

Вангагийн зөгнөлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бусдын гарт амь үрэгдэнэ гэж буужээ. В.Путиныг нутаг нэгтэн нь хороох талаар дурьдсан байна. В.Путиныг хорт хавдартай байж болзошгүй гэх яриа дэгддэг ч Кремлиэс энэ яриаг тогтмол үгүйсгэдэг.

2.ЕВРОПТ ТЕРРОРИСТ ХАЛДЛАГУУД ӨСНӨ

Ванга европт террорист халдлагууд нэмэгдэнэ гэжээ. Мөн "том улс" биологийн зэвсэгт өртөнө, эсвэл туршилт хийнэ гэсэн байна.

3.ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ

Дэлхийг хамарсан эдийн засгийн томоохон хямрал болох талаар дурьджээ. Зарим зүйлсийг тодорхой дурьдсаны дотор, өрийн хэмжээ үлэмж өсөж, эдийн засгийн хүч баруунаас зүүн рүү шилжинэ гэж зөгнөжээ.

4.БАЙГАЛИЙН ГАМШИГ БОЛНО

Тэрээр ирэх жил цаг агаарын аймшигт үзэгдэл болж, байгалийн гамшиг тохионо гэжээ.

5.ХАКЕРУУДЫН ХАЛДЛАГА

Улс орнуудын үндэсний аюулгүй байдалд халдах хэмжээний томоохон хакеруудын халдлага болж болзошгүй гэжээ. Хакерууд улс орнуудын томоохон дэд бүтцүүд ус цэвэрлэх байгууламж, эрчим хүчний сүлжээ зэрэг рүү халдана гэж зөгнөсөн байна.

6.ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОЛОЛТ

Дандаа муу муухай зүйл болохгүй. Жишээ нь, эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гарч алцхаймер зэрэг өвчнийг эдгээх эмийг бүтээнэ гэжээ. Мөн хорт хавдрыг бүрэн эмчлэх аргыг нээн илрүүлэх болно гэв.

7.ТЕХНОЛОГИЙН САЛБАР

Квантын тооцоолол хурдацтай хөгжиж, энгийн компьютеруудыг "арчих" хэмжээний томоохон өөрчлөлт гарна гэжээ. Ингэвэл AI хурдтайгаар хөгжих юм.

Эх сурвалж: msn.com

Нүүрсний хулгайн сонсголын гэрчүүдийн нэрсийг тодорхой болгоно
Нүүрсний хулгайн сонсголын гэрчүүдийн нэрсийг тодорхой болгоно
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.