Сураггүй болсон иргэдийг олоход нисдэг тэрэг ашиглаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй болсон иргэдийг олоход нисдэг тэрэг ашиглаж байна

/2023.11.23/: ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд оллоо.

Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсноос 15:00 цагийн байдлаар 333 иргэнийг эсэн мэнд оллоо.

Цасан шуурганы улмаас Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэний цогцсыг олж, Дорнод аймгийн Матад суманд нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Лед гэрлэн гарцуудыг шуурхай хийж дуусгахыг даалгалаа
Лед гэрлэн гарцуудыг шуурхай хийж дуусгахыг даалгалаа
 
IPhone Старлинктай хамтарна: Сүлжээгүй газар хуруугаараа тэнгэр рүү заахад л...
IPhone Старлинктай хамтарна: Сүлжээгүй газар хуруугаараа тэнгэр рүү заахад л...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.