УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдав

/2023.11.23/: Өнөөдөр 04:00 цагийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон нийт 162 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийт 306 хүн төөрсөн, сураггүй болсон байна. Одоогоор дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран 242 хүнийг эсэн мэнд олсон бөгөөд, 64 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан эрлийн үйл ажиллгааг эрчимжүүлэн шаардлагатай техник хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, цаашид өвөлжилт хүндэрч байгаатай хобоотойгоор малчид, иргэдийг бэлэн байдлын цүнх бэлдэж, шаардлагатай тохиолдолд бэлэн байдлаа хангахад сургах чиглэлээр зөвлөмж даалгавар өглөө.

11:00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1, Булган суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3, Дарьганга суманд 1, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Дэлгэрэх суманд 1 буюу нийт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 27 суманд цасан шуурганы улмаас нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 330 иргэнээс 322 иргэнийг эсэн мэнд оллоо.

Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, аймаг, сумын мэргэжлийн ангийн 220 орчим хүн, 60 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

#Онцгой байдлын ерөнхий газар

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа
Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.