/2023.11.23/: Дорноговь аймагт 15, Дорнод 3, Хэнтий 2, Сүхбаатар аймагт 35 буюу нийт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэхүү иргэдээс 47 нь олсон бөгөөд үлдсэн 8 иргэнийг эрэн хайж байгаа аж.
Тодруулбал, цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1, Булган суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3, Дарьганга суманд 1, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Дэлгэрэх суманд 1 буюу нийт 8 иргэнийг 11:00 цагийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 27 суманд цасан шуурганы улмаас нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 330 иргэнээс 322 иргэнийг эсэн мэнд оллоо.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, аймаг, сумын мэргэжлийн ангийн 220 орчим хүн, 60 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ