Дорноговь болон зүүн гурван аймагт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорноговь болон зүүн гурван аймагт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

/2023.11.23/: Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас дээрх аймгийн 27 суманд 165 удаагийн дуудлагаар 307 хүн төөрсөн, сураггүй болсон байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж, 08:00 цагийн байдлаар 252 хүнийг эсэн мэнд олжээ.

Харин Дорноговь аймагт 15, Дорнод 3, Хэнтий 2, Сүхбаатар аймагт 35 буюу нийт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа одоогоор үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Монгол Улсын хэмжээнд 108 эмэгтэй байгаль хамгаалагч ажиллаж байна
Монгол Улсын хэмжээнд 108 эмэгтэй байгаль хамгаалагч ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.