ГАЗЫН ЗУРВАС: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГАЗЫН ЗУРВАС: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм

/2023.11.17/: Израилын удирдагчид Газын хойд хэсэг, тэр дундаа Газа хотыг хяналтандаа байлгаж байгаагаа зарлав.

Ингэснээр довтолгоог зурвасын өмнөд хэсэгт хийж эхэлж болзошгүй гэсэн мэдээлэл улам бүр нэмэгдсээр байна.

Болзошгүй халдлага: Газын өмнөд хэсгийн хамгийн том хот болох Хан Юнисын зүүн хэсэгт байрлах хүмүүс цугларсан газруудад тэнд амьдарч буй хүмүүсийг нүүхийг анхааруулсан мэдэгдэх хуудас тараасан байна. Аль Каррах, Хузаа, Бани Сухайла, Абсаан гэсэн дөрвөн бүлгүүд Газын зурвасыг Израилаас тусгаарлаж буй хашаанд ойрхон байрлаж байгаа нь өмнөд хэсэгт хяналтаа тогтоохыг эрмэлзэж буй Израилийн цэргүүдэд шинэ халдлага хийх завшааныг олгож байна.

Эмнэлгүүд тулааны талбар болж байна: Аль-Шифа эмнэлэг лхагва гарагийн өглөө эрт эхэлсэн Израилын цэргийн дайралтын яг төвд байна. Израил нурсан эмнэлгийн барилга дотроос "ашиглаж байсан хонгил" олсон гэж мэдэгджээ. Газа хотын Аль-Ахли Баптист эмнэлэгт гацсан эмч нар ширүүн тулаан болж байгаа бүс дэх шархадсан хүмүүст хүрч чадахгүй байна гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэг пүрэв гарагт мэдэгдэв.

Хүмүүнлэгийн хямрал: Газын түлш болон бусад нөөцийн хүртээмж багасч байгаа тул "халдварт өвчин, өлсгөлөнгийн томоохон дэгдэлт зайлшгүй ирэхээр байна" гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк пүрэв гарагт анхааруулав. Туркийн хэлснээр, талууд Газын зурваст хүчирхийллийн хурцадмал байдлыг намжаах тухай уриалгыг үл тоомсорлож байна. НҮБ-ын Хүний эрхийн тэргүүн мөн зүүн Иерусалим зэрэг эзлэгдсэн Баруун эрэгт Палестинчуудын эсрэг хүчирхийлэл, хатуу ялгаварлан гадуурхалт эрчимжиж байгааг анхааруулав. НҮБ-ын Хүүхдийн сан мягмар гарагт хэлэхдээ, Газад иргэдийн дунд шингэн алдалтын түвшин нэмэгдэж, суулгалт өвчний 30,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах, ажиллах агентлагийн (UNRWA) тэргүүн Филипп Лаззарини пүрэв гарагт Газын зурваст шатахууны хомсдол үүссэний улмаас "харилцаа холбоо бүрэн тасалдсан" гэж мэдэгдэв. Нэмж дурдахад Иорданы арми Баруун эрэг дэх Наблус руу хээрийн эмнэлгийг илгээсэн гэж Иорданы зэвсэгт хүчин пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Израилын цэргүүд довтолж болзошгүй байгаа хүн ам суурьшсан газрууд

Дипломат мэдээ: АНУ Израил "олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн" эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтт Миллер пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Миллер мөн Израилын засгийн газар Баруун эрэг дэх АНУ иргэдийг визээс чөлөөлөх хөтөлбөрийн нөхцлийг биелүүлэхгүй байгаад АНУ-ын санаа зовниж буйг хэлэлцсэн гэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Египетийн төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярьж, Газад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж болон америкчуудыг бүс нутгаас гаргах талаар ярилцсан байна.

Ливан руу хийсэн довтолгоо: Пүрэв гарагийн өглөө Израил Ливаны хилийн Накура, Блида, Алма Аль-Шааб, Лабуне тосгоны захад пуужин болон их бууны цохилт өгсөн гэж Ливаны үндэсний мэдээллийн агентлаг мэдээлэв. Ливаны эрх баригчид Израил "шатаагч бөмбөг" хэрэглэсний улмаас Лабуне хотын нутаг дэвсгэр "бараг үржил шимгүй" болсон гэж мэдэгджээ.

Нүүлгэн шилжүүлэлт: АНУ-ын 700 орчим иргэн, хууль ёсны байнгын оршин суугч, гэр бүлийн гишүүд Египет рүү Рафах боомтоор дамжин Газын зурвасаас зугтсан бөгөөд 900 хүрэхгүй АНУ-ын иргэн болоод тэдний гэр бүлийн гишүүд Газаас гарч чадаагүй хэвээр байна гэж Төрийн департамент мэдэгдэв. Газын зурвасаас нүүлгэн шилжүүлсэн Испани-Палестины нийт 139 иргэн, тэдний гэр бүлийнхэн Испанид ирсэн гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес пүрэв гарагт мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

“ЭТТ” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давжээ
“ЭТТ” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.