/2023.11.16/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Безерра Аббот Галвао Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сабонга Киприан Квеле Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлос Пеньяфиел Сото Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Стефанович Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Эх сурвалж: ЕТГ