Жастин Трюдо Израилыг “нялх хүүхдийн амийг хөнөөхөө“ зогсоохыг уриалав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жастин Трюдо Израилыг “нялх хүүхдийн амийг хөнөөхөө“ зогсоохыг уриалав

Benjamin Netanyahu, his wife Sara, and Justin Trudeau

/2023.11.16/: Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Израилд хандан "нялх хүүхдүүдийн амийг хөнөөхөө" зогсоохыг уриалсан нь Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн уур хилэнг хүргэв.

Трюдо мягмар гарагт Газын зурваст бүслэгдсэн "эмэгтэйчүүд, хүүхдүүд, нялх хүүхдүүдийг хөнөөж" байгааг зогсоох ёстой гэж мэдэгджээ. Нетаньяху Израилын цэргүүд анклав руу цохилт өгсөөр байгаа тул энгийн иргэдийн үхлийн хариуцлагыг Хамас хүлээнэ гэв.

Трюдо Газын зурваст дайн эхэлснээс хойш Израилыг ийнхүү хатуу шүүмжлэхдээ "Би Израилын засгийн газрыг дээд зэргийн тэвчээртэй байхыг уриалж байна. Дэлхий нийт харж байна, зурагтаар, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эмч нар, амиа алдагсдын гэр бүлийн гишүүд, амьд үлдсэн хүмүүс, эцэг эхээ алдсан хүүхдүүдийн үгийг сонсож байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, нялх хүүхдүүдийн аминд хүрч байгааг дэлхий нийтээрээ харж байна. Үүнийг зогсоох ёстой” гэж Бритиш Колумбийн баруун мужид болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв.

Лхагва гарагийн өглөө Трюдод хандан Нетаньяху хэлэхдээ: "Холокостоос хойш еврейчүүдэд үйлдэгдсэн хамгийн аймшигт үйлдлээр энгийн иргэдийг зориудаар онилж байгаа нь Израил биш харин Хамас энгийн иргэдийн толгойг тасдаж, шатааж, устгасан" гэжээ.

Нетаньяху "Соёл иргэншлийн хүчнүүд Хамасын харгислалыг ялахад Израилыг дэмжих ёстой" гэв.

Эх сурвалж: ВВС

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно
Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.