Гэмт хэргийн 24 хохирогчид 241 сая төгрөг олгох санал гаргажээ
 

Гэмт хэргийн 24 хохирогчид 241 сая төгрөг олгох санал гаргажээ

/2023.11.15/: Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг бүхий орон тооны бус Ажлын хэсгийн хурал өчигдөр хуралдлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 25 хохирогчийн мэдээлэл ирүүлснээс Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журмын дагуу 24 хохирогчид 241.1 сая төгрөг олгуулах саналаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулахаар шийдвэрлэлээ.

Тус орон тооны бус Ажлын хэсэг 2023 онд нийт 2 удаа хуралдаж нийт 37 хохирогчид 351.9 сая төгрөгийг олгуулахаар шийдвэрлэн ажилласан байна.

Орон нутагт ажиллах ААН-д 1 хувийн хүүтэй 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно
Орон нутагт ажиллах ААН-д 1 хувийн хүүтэй 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.