/2023.11.13/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн, Монгол Улсын ШУА-ийн өргөн барьсан саналыг үндэслэн бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан.
Тус зарлигт Эзэн богд Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан билээ.
Энэ өөрчлөлтөөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хаан мэндэлсэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Тэгвэл энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 11 дүгээр сарын 14 буюу мягмар гарагт тохиож байна.