E-Mongolia системийн тусламжтайгаар сард 1.3 сая цаас хэмнэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

E-Mongolia системийн тусламжтайгаар сард 1.3 сая цаас хэмнэж байна

/2023.11.13/: И Монгол Академийн захирал Б.Мягмарнаран Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн өнгөрсөн хугацаан дахь ололт амжилт болоод Е-Mongolia 4.0 системийн танилцуулгыг хийлээ.

Тэрбээр бид төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх байна.

2019 оноос хойш E-Mongolia системээр 36.5 сая удаагийн үйлчилгээ хүргэсэн бөгөөд сар болгон 1.3 сая цаас хэмнэж байна.

Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна.

E-Mongolia 4.0 системийн хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч орон нутгийн төрийн үйлчилгээг цахимжуулах, хувийн хэвшлийн нэмэлт боломж бий болгох, төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Үүнд төрийн байгууллагууд цахим үйлчилгээг санал болгох, хэрэглээнд нэвтрүүлэх, ХЗДХЯ-ын хамтын ажиллагаа, ТАЗ-ийн сангийн мэдээлэл хязгаарлагдмал, Засгийн газрын тогтоол шийдвэр дээр ЦХХХЯ-наас зөвлөмж авах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Мөн E- Mongoliа-гийн хамт олны ажиллах орчныг сайжруулах, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмждэг үзүүлэхийг хүслээ.

“Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.