“Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал боллоо

/2023.11.13/: Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд ГХЯ, тус хүрээлэнтэй хамтран “Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ.

Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, ахмад дипломатч, эрдэмтэн судлаачид болон холбогдох агентлаг, их, дээд сургуулиудын төлөөлөл зэрэг 140 гаруй зочин оролцсон байна.

Хурлын үндсэн илтгэгч, тус хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо Монгол Улс дахь олон улс судлалын өв, судалгааны өнөөгийн байдал, цаашдын төлөв”, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирал Д.Бямбадорж “Монгол Улсын гадаад бодлогод олон улс судлалын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол”, МУИС-ийн ШУС-ийн дэд захирал, доктор Н.Алтантөгс “Олон улс судлал ба дээд боловсролын сургалт, хөтөлбөрийн агуулга, МУИС-ийн жишээгээр” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь 1968 онд анх үүсгэн байгуулагдаж, 55 жилийн түүхэн хугацаанд эрдэм судлалын талаар тасралтгүй хөгжин бэхэжсээр иржээ. Эл хугацаанд хэвлэгдэн гарсан эрдэмтэн судлаач нарын 200 гаран бүтээлийн үзэсгэлэнг эрдэм шинжилгээний хурлын үеэр дэлгэн танилцуулав.

Эх сурвалж: ГХЯ

Томоохон ААН-үүдийг НӨАТ-аас чөлөөлснөөр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ногдох татварын дарамт нэмэгдэнэ
Томоохон ААН-үүдийг НӨАТ-аас чөлөөлснөөр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ногдох татварын дарамт нэмэгдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.