Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

/2023.11.08/: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж хамтын ажиллагааг бататгах, цаашид хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцлоо.

ҮҮНД:

  • Даян дэлхийн байгаль орчны сангийн Тогтвортой хот төсөл, Текстилийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд аюултай химийн бодисын хэрэглээг зогсоох төслүүдийг боловсруулахад БОАЖЯ-ны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
  • Нийгмийн эрүүл мэнд, уур амьсгалд дасан зохицох төслийг боловсруулж хамтран ажиллах, мөн дотоод орчны агаарын бохирдолд барилгын материалын нөлөөллийг бууруулах;
  • Ойн түймэртэй тэмцэх багажаар хангах, сургалт зохион байгуулах, түймрийн зураглалыг гаргахад мөн Биологийн олон янз байдлын Олон улсын Сангийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллах санал солилцов.
Бүх төрлийн малаа дундын зуучлалгүй арилжина
Бүх төрлийн малаа дундын зуучлалгүй арилжина
 
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.