/2023.11.07/: Израилын цэргийн довтолгоо эхэлснээс хойш Газын зурваст 10,000 гаруй хүн амь үрэгдлээ гэж Палестины анклав дахь Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Эрүүл мэндийн яам өчигдөр мэдэгдэв.
Исламист зэвсэгт бүлэглэл аравдугаар сарын 7-нд халдлага үйлдэж, Израилд 1400 хүний аминд хүрч, 240 гаруй хүн барьцаалсны дараа Израил Хамасд зарласан. Израил хариу арга хэмжээ авч, Газын зурвас руу агаараас болон хуурай замын дайралт хийж, зэвсэгт бүлэглэлийг бүрэн устгахаа амласан юм.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ашраф Аль Кудра Израилын дайралтаас болж 10022 палестин хүн амиа алдсаны 4104 нь хүүхэд, 2641 нь эмэгтэй, 611 нь өндөр настан байсан гэж мэдэгдэв. Эдгээр тоог харахад нас барагсдын дөрөвний гурав орчим нь нийгмийн эмзэг бүлгийнх гэдгийг харуулж байна. Мөн тус яам 25,408 хүн шархадсан гэж мэдээлсэн юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хамас-Израилын мөргөлдөөнд амиа алдсан Палестинчуудаас хэдэн мянгаар илүү олон хүн энэхүү богинохон хугацаанд амь үрэгджээ.
Израиль, Палестины жил бүр амиа алдагсдын тоо:
Даваа гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Газын бүс нь "хүүхдийн оршуулгын газар" болж байгааг анхаарууллаа.
Газын яамны тоо баримтад үндэслэн CNN-ийн тооцоолсноор 10 минут тутамд дор хаяж нэг хүүхэд амиа алдаж байгаа аж.
Эх сурвалж: CNN