Малд явсан эмэгтэй хүүхдийн хамт амиа алдсан байжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малд явсан эмэгтэй хүүхдийн хамт амиа алдсан байжээ

/2023.11.06/: Төв аймаг, Эрдэнэсант сумын Сайн хөндлөн гэдэг газар тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлага 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22:38 цагт Онцгой бадйлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С 45 настай, эмэгтэйг хоёр хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж маргааш өдрийн 13:07 цагт иргэн С 45 настай, эмэгтэй, Е 12 настай, эрэгтэй нарын цогцсыг тус багийн “Майханы-Ар” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Харин иргэн Г 17 настай, эрэгтэй нь малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байжээ.

Эх сурвалж: ОБЕГ

ГАЗЫН ЗУРВАС: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
ГАЗЫН ЗУРВАС: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.