Хууль бус олборлолт хийсэн зөрчлийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бус олборлолт хийсэн зөрчлийг илрүүлжээ

/2023.11.03/: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийж буй хамтарсан шалгалтаар Ерөө сумын “Бага зүм”, “Их алт” гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, зөрчлийг шалгах ажил хийгдэж байна.

Мөн 3 дугаар багийн нутаг “Улаан хясаа” гэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой гэх зохих зөвшөөрөл, бичиг баримтгүй нөхөрлөлийг буулгах шаардлага өгч хэрэгжилтийг нь хангуулж байна.

May be an image of 3 people and text

Шалгалтын явцад нуусан, орхисон эзэн холбогдогчгүй экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад илрүүлэн, албадан буулгах, эзэн холбогдогчийг тогтоохоор шалгалт явууллаа.

Цаашид хууль бус үйлдэлдээ ашигласан болон ашиглахаар бэлтгэж завдсан, номер, арлын дугааргүй, бичиг баримтгүй, бүртгэлгүй техник тоног төхөөрөмжүүдийг харьяалал харгалзахгүйгээр улсын орлого болгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

“Хезболла“-гийн удирдагч үг хэлэхээс өмнө Ливан-Израилын хилийн мөргөлдөөн ширүүслээ
“Хезболла“-гийн удирдагч үг хэлэхээс өмнө Ливан-Израилын хилийн мөргөлдөөн ширүүслээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.