“Хезболла“-гийн удирдагч үг хэлэхээс өмнө Ливан-Израилын хилийн мөргөлдөөн ширүүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хезболла“-гийн удирдагч үг хэлэхээс өмнө Ливан-Израилын хилийн мөргөлдөөн ширүүслээ

/2023.11.03/: Ливаны Хезболла бүлэглэлийн удирдагч Хассан Насраллагийн үг хэлхээс нэг өдрийн өмнө хилийн дагуух Израилын 19 байрлал руу нэгэн зэрэг довтолсон тул Израилын зүгээс хариу цохилт өгсөн байна.

Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл пүрэв гарагийн 15:30 цагт хилийн дагуух Израилын цэргийн байрлалыг "чиглүүлэгчтэй пуужин, их буугаар буу болон бусад зэвсгээр нэгэн зэрэг довтолсон гэж мэдэгдэв.

Үүний хариуд Израилын арми тус бүлэглэлийн эсрэг байлдааны онгоц, нисдэг тэрэг, их буу, танк ашигласан "өргөн довтолгоо" хийжээ.

Ливаны хилийн ойролцоох Израилын Кирят Шмона хотод дахин пуужин харваж, хоёр хүн шархадсан гэж Израилын Маген Дэвид Адом түргэн тусламжийн алба мэдэгдэв.

ХАМАС-ын зэвсэгт жигүүрийн Ливан дахь хэсэг "Газын зурвас дахь манай ард түмний эсрэг эзлэн түрэмгийлэгчид аллага үйлдсэний хариуд хот руу арваад пуужин харвасан" гэв.

Израил-Хамасын дайнд Хезболла бүлэг оролцох вий гэсэн айдас дэлхий даяах ихсэж байгаа энэ үед Хезболлагийн тэргүүн анх удаа мэдээлэл хийх гэж байна.

Насралла нь АНУ, Израилын нөлөөг сөрөн зогсох Ираны удирддаг "Эсэргүүцлийн тэнхлэг" гэгддэг албан бус эвслийн гол дуу хоолой болж байгаа тул уг илтгэлийг Ливан гэлтгүй бусад улс ч анхааралтай ажиглах болно.

Тус эвсэлд Сири, Ирак дахь АНУ-ын цэргүүдийн эсрэг тэмцэгч лалын шиит Иракийн зэвсэгт бүлэглэлүүд болон Израилын эсрэг нисгэгчгүй онгоцоор мөргөлдөөнд орж ирсэн Йемений хуситууд багтдаг юм.

Франц, АНУ зэрэг улсууд Ливан дайнд орвол ганц Ойрхи дорнодод бус бүх бүс нутагт аюул занал учирна гэж сэрэмжилж байна. Тагнуулын мэдээгээр одоогоор Хезболла бүлэг бүрэн хүчин чадлаар уг дайнд орох хараахан болоогүй байгаа аж.

Эх сурвалж: Aljazeera

Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ
Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.