“Чингис хаан” грантыг Кембрижийн их сургуультай хамтран хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан” грантыг Кембрижийн их сургуультай хамтран хэрэгжүүлнэ

/2023.10.26/: Соёлын сайд Ч.Номин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзан хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ч.Номин “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд Лондон хотын Колизеум театрт 2023 оны 11 дүгээр сард тоглогдох “Тамгагүй төр” жүжгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцож, уг жүжгийн нээлтэд оролцох урилгыг ИБУИНХУ-ын Соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд Люси Фрайзерт уламжлахыг Элчин сайдаас хүсэв.

Түүнчлэн Чингис хаан судлалыг хөхиүлэн дэмжих зорилгоор “Чингис хаан” грантыг Монгол Улсын Соёлын яам Кембрижийн их сургуультай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлж, энэ чиглэлээр мөн хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Мөн Английн Урлагийн академид Чингис хааны үеийн урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буйг дурдсанд Элчин сайд хоёр орны хооронд олон салбарт, тэр дундаа соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо ихээхэн байгааг онцлов.

Эх сурвалж: Соёлын яам

“Хөдөө аж ахуйн загвар хоршоо”-д зориулан 3,2 тэрбум төгрөгийн зээл олгох төслийн материал хүлээн авч эхэллээ
“Хөдөө аж ахуйн загвар хоршоо”-д зориулан 3,2 тэрбум төгрөгийн зээл олгох төслийн материал хүлээн авч эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.