/2023.10.26/: Сангийн сайд, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайд нарын хооронд 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 104/03-706/49 тоот гурвалсан гэрээний дагуу “Хөдөө аж ахуйн загвар хоршоо”- нд хөнгөлөлттэй зээл олгох тухай ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрийн А/554 дугаар тушаалыг баталсан.
Төслийн батлагдсан нийт санхүүжилт 3,2 тэрбум төгрөг бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2023 оны аравдугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд төслийн материалыг цахимаар хүлээн авна.
Орон нутагт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олгох ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАГВАР ХОРШООНЫ ҮНДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:
• Зээлийн хүү: Жилийн 5%
• Зээлийн хугацаа: 5 жил
• Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 1 жил
• Батлагдсан төсөв: 3,2 тэрбум төгрөг байхаар болжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ