Дундговь аймагт малын галзуу өвчин гарчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дундговь аймагт малын галзуу өвчин гарчээ

/2023.10.25/: Дундговь аймаг, Дэлгэрхангай сумын “Шашир” гэдэг газарт тус сумын харьяат малчин Н-ийн 1 үхэр аравдугаар сарын 05-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна.

Уг малаас дээж авч аймгийн МЭЛ-д шинжлүүлэхэд аравдугаар сарын 09-ний өдрийн 23-113 дугаар хариугаар онош тогтоогджээ.

Улмаар тус сумын Засаг даргын аравдугаар сарын 06-ны өдрийн А/112 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, хяналтын 1 цэгт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин Н-ийн өвчилсөн 1 үхрийг устгаж 2500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын аравдугаар сарын 23-ны өдрийн А/177 дугаар захирамжаар цуцалжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэрэмжлүүлэг: Чингэлтэй дүүрэгт 2 гэр бүлийн хүмүүс угаартжээ
Сэрэмжлүүлэг: Чингэлтэй дүүрэгт 2 гэр бүлийн хүмүүс угаартжээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.