Сэрэмжлүүлэг: Чингэлтэй дүүрэгт 2 гэр бүлийн хүмүүс угаартжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Чингэлтэй дүүрэгт 2 гэр бүлийн хүмүүс угаартжээ

/2023.10.25/: Өчигдөр Чингэлтэй дүүрэгт хоёр айлын 10 хүн угаартсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо "Дэнжийн 1000" орчимд 30 настай эмэгтэй, 3-10 насны 4 хүүхдийн хамт, мөн тус хороонд оршин суух нэг гэр бүлийн 5 хүн угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.

Иймд иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэе.

  1. Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
  2. Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
  3. Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)
  4. Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
  5. Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
  6. Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
  7. Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
  8. Автомашины граж зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх
  9. Ямар ч тохиолдолд гал түлсэн л бол яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

  1. Угаартай орчноос яаралтай гаргах
  2. Унтуулахгүй байх
  3. Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)
  4. Эмчид яаралтай хандах.

Эх сурвалж: ЦЕГ

Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.