55 жилийн өмнө энэ өдөр Монголын тамирчид олимпын анхны медалиа хүртэж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

55 жилийн өмнө энэ өдөр Монголын тамирчид олимпын анхны медалиа хүртэж байжээ

/2023.10.20/: 1968 оны аравдугаар сарын 20 буюу одоогоос 55 жилийн өмнөх энэ өдөр Мексикийн Мехико хотод зуны олимпын наадмаас анх удаа Монгол хүн медаль хүртэж байв.

Тус олимпын наадамд 5530 тамирчин спортын 20 төрөлд 172 багц медалийн төлөө өрсөлдсөн бол манай улс 16 тамирчнаа илгээсэн юм.

“Мехико-1968” бол Монголын тамирчдын олимпын анхны медаль хүртсэн наадам. Тус наадмын найм дахь өдөр буюу 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн 52 кг-ын жинд Чимэдбазарын Дамдиншарав хүрэл медаль хүртэж, 87 кг-д Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль хүртсэн нь Монголын анхдагч олимпын мөнгө, хүрэл медаль байлаа.

Тэдний араас Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпын тэнгэрт анх мандсан түүхтэй билээ.

Эх сурвалж: БТСУХ

“Дээд боловсролын салбарын асуудал, шийдэл“ анхдугаар форумыг зохион байгууллаа
“Дээд боловсролын салбарын асуудал, шийдэл“ анхдугаар форумыг зохион байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.