ЦЕГ: Малаа хулгайд алдсан хохирогчийг хайж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Малаа хулгайд алдсан хохирогчийг хайж байна

/2023.10.12/: Цагдаагийн байгууллагаас малын хулгайн хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Эмээлт" орчимд урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан 25-50 насны "А" нар нь бүлэглэн энэ оны аравдугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Урьдчилсан байдлаар гэмт этгээдүүд нь дээрх үхрүүдийг Төв аймгийн Архуст, Баян, Эрдэнэ сум болон нийслэлийн Багахангай дүүргийн нутгаас хулгайлсан байх магадлалтай тул дээрх 4 тооны үхрийн эзэд /хохирогч/-ийг хайж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше бараалхлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.